Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Б.Баатархүү: Ажилтнаа зодсон “МИАТ”-ийн хэлтсийн даргын бичлэг хоёр жилийн өмнөх

“МИАТ” компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар хүчтэй цохиж, зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Уг асуудалтай холбоотойгоор МИАТ ТӨХК С.Батсүхийг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдсэн.

Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:

“Бичлэг нийтлэгдсний дагуу харъяалах Иргэний агаарийн тээврийн Цагдаагийн хэлтэс уг хэргийг бүртгэж шалгалтын ажиллагааг одоогоор явуулж байна. Бичлэгт гарч байгаа ажилтанд Шүүх шинжээч томилох тогтоол үйлдсэн. Шинжээчийн дүгнэлт гараагүй, шалтгалтын ажил цаашид үргэлжилнэ. Бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхлэнгүүт гэмт хэргийн зөрчлийн шинжтэй гэж үзэн шалгалтын ажлыг эхлүүлсэн. Зодуулсан ажилтнаас тайлбар, мэдүүлэг авсан. Ажилтныхаа биед халдсан гэх тухайн хүнийг мөн дуудсан. Өнөөдөр холбогдох тайлбаруудыг авах байх. Бидэнд ирсэн мэдээллээр тухайн бичлэг нь хоёр жилийн өмнөх, шалгалтын ажиллагаа явуулж байна” гэлээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!