ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм барьдаггүй, ажилчид амны хаалт зүүдэггүй, зай барьдаггүй, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй зэрэг асуудал үүссэн. Үүнтэй холбогдуулан албан тушаалтан 6, дэглэм зөрчсөн 5, эмх замбараагүй байдал үүсгэсэн 2, нийт 13 хүнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлээд байна.
БЗД-ийн 26 дугаар хороонд хэсэгчлэн хөл хорьсонтой холбогдуулан хорооны иргэд зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан. УОК-оос цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “Улбар шар” түвшинд шилжих шийдэр гаргасан.
Энэ үед жагсаал цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог. Гэтэл холбогдох журам зөрчиж үйл ажиллагаа явуулсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хууль бус үйл ажиллагаа явуулсан хүмүүст хариуцлага тооцно” гэлээ.