Өчигдөр орой МУ-ын өсөх идэр начин Э.Энхбат бусдад зодуулж ГССҮТ-д хүргэгдсэн.
Тухайн хэрэг гарсан газарт Булган аймгийн ИТХ-ын дарга нар байсан бөгөөд зарим эх сурвалжууд Хэро Энтэртайментийн захирал Б.Баатарыг байсан, Н.Түвшинбаярыг машинд нь суулгаад авч явсан гэх мэдээлэл бий.
Харин Хэро энтэртайментийн захирал Б.Баатар энэ асуудалд хариулт өгчээ. Тэрээр “Э.Энхбат, Н.Түвшинбаяр хоёр, хоёулаа миний дүү. Би зодоон болсны дараа 22:00 цагийн үед очсон. Тухайн болсон арга хэмжээнд нь оролцоогүй. Э.Энхбатыг түргэний машинд өргөлцөж оруулж өгөөд явсан. Би Н.Түвшинбаярыг машинд нь суулгаад авч явсан гэдэг ташаа мэдээлэл” гэсэн юм.
Хохирогч Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэгтэй хэвлэлийнхэнд нөхцөл байдлыг талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт нөхрөө зодуулсан хэмээн хэлсэн. Одоогийн байдлаар Э.Энхбатын биеийн байдал сайжирч байгаа хэмээн эх сурвалжаас мэдээллэсэн. Харин Н.Түвшинбаярыг ХУД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр шалгаж, 72 цагийн хугацаанд саатуулах юм.