Мэдээ Онцлох мэдээ Улс төр

Б.Батцэцэг сайд БНХАУ руу явах томилолтдоо 58 саяыг зарцуулжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн сард БНХАУ-руу албан томилолтын багт орж ажилласан. Тодруулбал, Монгол Улсад тулгамдаад байгаа хилээр орох ачаа барааг эрчимжүүлэх, дотоодод хийгдэх томоохон ажлуудын талаар хэлэлцэх хэлэлцээрийн багт орж ажилласан юм. Энэ томилолтод улсын төсвөөс нийт 58 сая 850 мянга 32 төгрөг зарлагадсан тухайгаа шилэн дансанд тусгасан байна.

Эл зарлагыг дэлгэрүүлбэл, “ГХЯ-ны сайд Б.Батцэццэг БНХАУ-д албан томилолтоор ажиллах томилолтын зардалд” гэх утгаар 37 сая 934 мянга 332 төгрөг, “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийх айлчлалд дагалдан ажиллах ЕГ-ын хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Ангарын томилолтын зардал”-д 20 сая 915 мянга 700 төгрөгийг тус тус цохон тусгасан байна.

Дээрх мэдээллийн баримтыг зургаар хавсаргав.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!