Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Б.Буянтогтох: Эмнэлгийн тусламж үйлчилгээ талаас харвал хөл хорио сулруулах шаардлага хангагдаагүй

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох

КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эмнэлгийн тусламж өндөр ачаалалтай байгаа. Хөл хорио тогтоосон хэдий ч өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 1,000 давсан хэвээр үргэлжилж байна. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй байсан бол энэ тоо 31,000 хүртэл нэмэгдэх байсан. Ямар ч байсан халдварын тоог тогтвортой нэг түвшинд барьж байгаа нь эмнэлэгт өндөр ачаалал өгсөн хэвээр байна. Хөл хорио тогтоогоогүйтэй холбоотойгоор өдөрт 31,000 тохиолдол бүртгэгдсэн бол эрүүл мэндийн систем бүхэлдээ уналтад орох байсан.

Гэсэн хэдий ч хөл хорио хангалттай түвшинд байж чадсангүй. Энэ нь нийтэд халдвар өргөн тархсан байгааг илтгэх шинж тэмдэг.

Хөл хорио цуцлах шалгуур үзүүлэлтүүд гэж байдаг. Тэдгээрийн зарим нь эмнэлгийн тусламжтай холбоотой байдаг. Жишээлбэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо хөл хорионы төгсгөлд буурсан байх ёстой. Энэ удаад буурсангүй. Эрчимт эмчилгээ хийлгэж байгаа хүний тоо буурсан байх ёстой. Эсрэгээрээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Мөн нас баралтын тоо буурсан байх ёстой. Харамсалтай нь мөн л өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ талаасаа харвал хөл хорио сулруулах шаардлага хангагдаагүй.

Шийдвэр гаргагчид хөл хориог сунгавал эрүүл мэндийн салбарынханд том тус болно.

Иргэд хөл хорио тогтоосноор тархалтыг 100 хувь байхгүй болгочихно гэсэн хүлээлттэй байх шиг байна. Нийтэд халдвар тархсан энэ үед тийм боломжгүй. Харин тодорхой түвшинд бариад, энэ хугацаандаа вакцинжуулалтаа эрчимжүүлэх нь үр дүнтэй” хэмээн ярилаа.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!