Uncategorized Амьдрал Боловсрол Мэдээ СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын компаниуд хууль бусаар ашигт малтмал олборлодог

 

“Үндэсний мэдээллийн төв”-д “Эм Эм Ар Ай” ХХК-иас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компанийн хууль бус тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ.

“Эм Эм Ар Ай” ХХкомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсайхан: “Одоогоос 9 жилийн өмнө 2013 онд тухайн үеийн Ашигт малтмалын  газрын дарга холбогдсон сонгон шалгаруулалтгүй, хууль бусаар олгосон 106 лицензын хэрэг шүүхээр шийдэгдэж хэд хэдэн хүнд хорих ял оноож байсан. Тухайн үедээ 108 лиценз байсан. Эдгээр лицензыг хууль бусаар олгосон гэж үзэн 2013 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн ЭХАШ-ийн 70 дугаар тогтоол, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2013 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор бүгдийг цуцалж улсад авч байсан.

Манай компани тухайн үед хайгуулын 3 тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хайгуул хийн ашигт малтмалын ашиглалтын 4 тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байгаад дээрх шүүхийн шийдвэрээр бүгд цуцлагдсан. Нэг жилийн дараа 2014 онд Засгийн газраас 216-р тогтоол гарган албан тушаалтны буруу үйл ажиллагаанаас болон тусгай зөвшөөрлөө цуцлуулсан ААН-дийн хохирлыг барагдуулах үүднээс 108 тусгай зөвшөөрөл дээр сонгон шалгаруулалт явуулах тусгай журам гаргасан. Манай байгууллага уг журмын дагуу сонгон шалгаруулалтад орж 3 хайгуулын тусгай зөвшөөрлөө сэргээж авсан боловч ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөө сэргээж чадалгүй 7 жил болж байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад бэлтгэх явцдаа хэд хэдэн тусгай зөвшөөрөл өнөөг хүртэл цуцлагдаагүй үйл ажиллагаагаа явуулсаар байгааг мэдсэн.

Үүнд:
15192 тусгай зөвшөөрөл  бүхий УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамааралтай “Инфинити спэйс” компани,  15177, 15178 тусгай зөвшөөрөл бүхий УИХ-ын гишүүн Ч.Ундрамын шууд  хамааралтай “Өсөх зоос” компанийн мэдэлд байдаг.

Дээрх компаниуд нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хуучин авсан тусгай зөвшөөрлөө хууль бусаар үргэлжлүүлэн эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байна.

Дараагийн удаа бид дээрх компаниудын хууль бусаар үйл ажиллагаа явуулж олсон орлогын талаар мэдээлнэ.  Бид холбогдох бүх мэдээллийг дэлгэсний дараа Ерөнхий сайдад гомдол гаргана. Бүгд сонгон шалгаруулалтад орох ёстой” гэсэн юм.

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

Брэнд болон алтаар гоёсон хос TripleX-ийг өнгөлөв

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!