Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Б.Жавхлан: Вакцинжуулалтын цэгт ажилласан эмч, ажилтнууд 1.5-2 дахин их цалин авна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар танилцуулагдсан Эрүүл мэндийн болон Сангийн сайдын баталсан Коронавируст халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх журамтай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өглөө. 

Тэрбээр “Тариф тодорхой болох нь маш зөв зүйл. Төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажил гэж ойлгох хэрэгтэй. Цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын тогтмол цалингаа аваад явдаг байсан бол одоо хөдөлмөр нь бүтээмжээрээ үнэлэгдэж, тэр хэмжээгээрээ цалингаа авна гэсэн үг. Вакцинжуулалт дээр ажилласан эмч ажилтнууд гэхэд 1.5-2 дахин их цалин авахаар болж байгаа юм. Өмнө нь ч ингэж олгож байсан. Энэхүү шийдвэр гарснаар хоёрдугаар сарын 23-наас эхэлж вакцинжуулалт дээр ажилласан бүх цэгүүдэд нөхөж олгоно.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!