Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Б.Жавхлан: Миний бие КОВИД-19-ийн халдвар авсан нь тогтоогдон эмчилгээ хийлгэж байна

Сангийн сайд Б.Жавхланг коронавируст халдвар авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудастаа тайлбар оруулжээ. Тэрбээр “Миний бие өнгөрөгч 7 хоногт шинжилгээгээр КОВИД-19-ийн халдвар авсан нь тогтоогдон эмч, сувилагч нарынхаа хяналтанд эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвөлгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төр, засгийн ажлыг алдагдуулахгүй цахимаар холбогдон ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хүнд үеийг хамтдаа даван туулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд манай улс Вакцин нийлүүлэлт, худалдан авалтын хувьд огтхон ч тасалдал үүсгээгүй ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцинуудыг татан авч байгаа болно…” хэмээгээд “Цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч, голомтод ажиллаж байгаа Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа сэргийлэх, хил, гаалийн шат шатны байгууллагын ажилтан албан хаагч, эрдэмтэн судлаачид Та бүхэндээ мөн цар тахлын эсрэг дэмжлэг үзүүлж буй хөгжлийн түнш орнууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье” гэж бичжээ.

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!