Тиймдээ ч энэ удаа тэрээр өөрийн нүүр номондоо “Ээж, дүүтэйгээ хамт олон газраар явж, өсвөр наснаасаа л ертөнцийг үзэх үзлээ их тэлдэг байсан байж дээ. Энэ миний 16-тай байх үеийн зураг. Америкт явж байж. Тухайн үедээ ч нэг их юм боддоггүй л байж. Одоо л ээжийнхээ бидэнд зориулдаг байсан тэр их цаг, энергид нь их талархах юм даа. Хүүхэддээ өгөх хамгийн том бэлэг бол таны цаг л юм билээ” гэсэн юм.