Жүжигчин Б.Навчааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цагдаад өгсөн явдал одоогоос хэдэн сарын өмнө олон нийтийн анхаарлыг татаж байв. Б.Навчаагийн зүгээс уг үйлдлийг хууль зүйн үндэслэлгүй хэмээж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл тэрбээр уг хэрэг дээр өмгөөлөгч хөлсөлсөн зардлаа хандив хэлбэрээр, ард түмнээс цуглуулахыг хүсэж буй тухайгаа жиргэжээ.
Тодруулбал “Сайд Х.Нямбаатар миний нэр төрд халдсан үйлдэл дээр, өмгөөлөгчийн зардалд хандив хүсч байна. Хоёр жил коронавирус гээд ажилгүй байсан 0 заачихлаа. 10 сар цагдаагаар явахдаа өөрт байсан 18 сая төгрөгийг зарцуулаад дууссан. Хэрэв та дэмжиж байвал… ” гээд ХААН банкны дансаа бичжээ.