Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Б.Отгон: Ж.Чинбүрэн гишүүн ээ Хүмүүс хавдраар өвдөх нь танд ашигтай байна уу

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Мөнгөний урсгал” нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэр тус нэвтрүүлгийн хөтлөгч Б.Отгон Ж.Чинбүрэн гишүүнтэй холбоотой хавдрын эмнэлэг барих нэрээр мөнгө авсан баримтыг дэлгэв. Мөн “Хүмүүс хавдраар өвдөх нь танд ашигтай байсан уу. Та маш их мөнгө эндээс авсан байна” гэх асуултад хариулт шаардав. Гэвч нэвтрүүлгийн цаг дуусч олон нийтийн дунд дүгнэлтийг үлдээсэн.

Энэхүү нэвтрүүлгийн дараа Б.Отгон өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд дараах баримтуудыг өгсөн юм.

Тодруулбал,  “Ж.Чинбүрэн гишүүнд харуулсан баримт!!! Гэрээ юу! Мөнгө шилжүүлсэн хуулга уу?

2014 онд Ж. Чинбүрэн Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч байхдаа М.Билэгтийн “Ачлал Оточ” эмнэлгийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж, эмнэлгийн барилгыг ашиглах түрээсийн гэрээ байгуулан, менежментийн багт шилжүүлэн өгөх нөхцлийг хангах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд

2014.03.20-д 5,000$

2014.11.05-д 30,000$

2014.12.30-д 25,000$ …

2014.09.08-д 18 сая 340 мянган төгрөг…

гэх мэтээр 80,000 орчим мянган доллар / 200 гаруй сая төгрөг / авсны л баримтыг би өөрт нь үзүүлсэн. Ж.Чинбүрэн эмч “зөвлөх үйлчилгээний гэрээ“ , “шилжүүлсэн хуулга өөр“ гэж хэлсэн. Та бүхэн өөрсдөө хар даа!!!! Гэрээ юу? Мөнгө шилжүүлсэн хуулга уу” гэв.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!