Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Шар мэдээ

Б.Пүрэвдорж, Г.Дамдинням нар нэг нэгнийхээ булайг дэлгэв

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын дунд ширүүхэн маргаан өрнөлөө.

Хуралдааны үед УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Би нэг бичлэг үзүүлье. Энэ хууль хэлэлцэх явцад ийм байдлаар нийтдээ 30 гаруй удаа горимын саналыг буцаасан. Өөрөөр хэлбэл зарчмын зөрүүтэй санал унаад, буцаж хэдэн найзууд босгох энэ хуулийг нэлээн гурилдах шиг боллоо. Энэ хууль анхнаасаа шинэчилсэн найруулгаар орж ирсэн. Нийт 78 зарчмын зөрүүтэй саналтай. Яам нь маш хариуцлагагүй хууль өргөн барьж оруулж ирсэн. Мөн дээрээс нь Байнгын хороо гурилдсан. Энэ асуудалд манай гишүүд анхааралтай хандаарай.

-УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ:

-Манай зарим гишүүд сансарт нисээд, зарим зүйлээ мартаж санадаг болчихсон бололтой. Миний ойлгож байгаагаар тоног төхөөрөмж гацаад, УИХ-ын Тамгын газарт асуудал тавьчихсан байгаа. Санал хураах болгонд унадаг. Өөрөө бас ажлаа хийдэггүй, хуралдаа суудаггүй болохоор энэ асуудлыг мэдэрдэггүй юм шиг байна. Завгүй нисээд байдаг байх. Бодит байдал дээр ажил явуулахын тулд ирэх оны улсын төсөв ярихаас өмнө Соёлын тухай хуулийг заавал хэлэлцэж батлах ёстой. Үнэхээр монгол соёлдоо хайртай, анхаарал хандуулаад судалсан бол шүүмжийг хүлээж авна. Магадгүй гэдэг маягаар улс төр хийх гэж ядаж байгаа бол уучлаарай. УИХ-ын гишүүд саналаа өгчихөөд байхад онлайн тоног төхөөрөмж ажиллахгүй байна. Тэр Байнгын хороо болсон өдөр үнэхээр ажиллаагүй. Зарчмын зөрүүтэй санал хураахаар ажилладаггүй.


Г.Дамдинням гишүүний үгэнд дургүйцсэн Б.Пүрэвдорж “чи Хятадын компанийг хөөж гаргаад, өөрөө гэрээ хийн, шааж байгаа биз дээ” хэмээн уурлахад “Битгий шаа” гэж Г.Дамдинням хариулав. Мөн 33 тэрбумын хулгайч гэж Г.Дамдиннямыг хочилсон бол Б.Пүрэвдоржийг архи ууж, авто замын осол гаргасанд буруутгав. Энэ мэтээр төрийн түшээд нэгнийхээ булайг дэлгэж, парламентын танхимд ам зөрөлдөв.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!