Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг БАТЛАН ДААЛТАД гаргахаар боллоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон байдаг.

Тэгвэл өнөөдөр /2021.05.14/ Улсын Дээд шүүхэд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцлээ.

Улмаар гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг БАТЛАН ДААЛТАД гаргах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа.

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгч нар шүүгч Б.Цогтоос татгалзаж байгаагаа мэдэгдсэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй хэргийг хаалттай хэлэлцсэн юм.

Учир нь, шүүгч Б.Цогт “Би Б.Хурц гэдэг хүнтэй хамааралгүй. Өмнө нь ч хэлсэн, одоо ч хэлж байна. Надад хувийн ашиг сонирхол байхгүй болохоор өнөөдөр хуралдааныг шийдвэрлэх гээд сууж байна. Төрийн албан хаагчийн ингэж гутаан доромжлохоо болих хэрэгтэй. Энэ хэрэг маргаан Дээд шүүхэд ирсэн цагаасаа хойш комьпютер программаар хуваарилагдаж ирдэг болохоос хэн нэг нь хуваарилаагүй. Надад энэ хэргийн үнэн зөв шийдэх хүсэл байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!