Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Б.Сүндэръяагийн бичсэн нийтлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мэдэгдэл гаргажээ

Өнөөдөр олон нийтийн сүлжээнд иргэн Б.Сүндэръяа УИХ-ын нэгэн гишүүний талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн. Харин түүний “Тэр УИХ-ын гишүүний нэрийг хэлэх юм уу яах юм” гэсэн утгатай уг нийтлэлд бичигдсэн УИХ гишүүнийг Ц.Анандбазар байх гэсэн таамаг олон нийтийн дунд явж байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргасан байна.

Тодруулбал, “Иргэн Б.Сүндэръяа өнөөдөр буюу 2021.04.11-ний өдөр “Sunee’s Ballet”, “Butenbayar Sunderya” фэйсбүүк хуудсандаа ноцтой мэдэгдэл хийсэн байна. Мэдээлэлд нэгэн УИХ-ын гишүүн хүн түүний биед халдсан, улмаар урт хугацаанд дарамтад байлгасан тухай дурдагдсан байгаа юм. Түүнд ийм бусармаг явдал үнэхээр тохиолдсон бол харамсаж байна.

Мөн уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж буруутай этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Ийм зүй бус үйлдлийг цаг тухайд нь таслан зогсоож байх ёстой. Харамсалтай нь хэн гэдэг УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй учир нийгэмд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намайг холбогдуулан нэрлэж, бичиж эхэлжээ. Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

Б.Сүндэръяагийн нийгэмд тараасан мэдээлэл нь зөвхөн УИХ-ын гишүүн хэн нэгэн гэхээсээ илүү Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас уг асуудлын үнэн мөнийг хуулийн байгууллагуудаар нэн яаралтай шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Иймд хуулийн байгууллагад хандаж, шалгуулах арга хэмжээг авах болно” гэжээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!