Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Б.Сүндэръяа: Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор 1,000 гаруй эмэгтэй надтай холбогдсон

Иргэн Б.Сүндэръяа өөрийгөө хүчирхийлэлд өртсөн талаар дөрөвдүгээр сарын 11-ний өдөр олон нийтийн сүлжээн дэх хаягтаа мэдээлсэн. Тэрбээр үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад өнөөдөр хандаж байна.

Тэрээр “2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг хүссэн юм байна лээ. Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичнэ.

УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1,000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан. Өмнө нь намайг сүрдүүлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Гэхдээ би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий.

Би өдийг хүртэл олон хүнд өргөдөл өгсөн боловч бүгд хаагдсан” гэв.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!