Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Б.Урантунгалаг “Токио-2020” олимпийн эрх өвөртөллөө

Байт харвааны олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Францын Парис хотноо үргэлжилж байна.

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхээ авч чадлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, Швейцарь, Казахстаны тамирчдыг 6:0-ээр ялсан байна.

Ингээд хагас шигшээд Узбекстаны тамирчин Зиёдаконд 6:4-өөр дийлдсэн ч онооны чанараар V байрт орж, олимпын эрхийн болзол хангалаа.

Ийнхүү Б.Урантунгалаг хоёр дахь олимпдоо оролцохоор боллоо. Тэрбээр өмнө нь Лондоны олимпод цэц сорьж байсан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 42 тамирчин Токиогийн олимпийн наадамд оролцохоор болж байна.

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!