Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Б.Хурцын эхнэр Ү.Сарнай: Та нар манай хүнийг хэлмэгдүүлчихлээ, сулла гэж хэзээ ч хэл ам, хэрүүл зарга хийхгүй

ТЕГ-ын дарга асан Б.Хурц бусдыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр 1,6 жилийн хорих ялыг шүүхээс сонссон.

Шүүхийн шийдвэрийн  дараа түүний гэргий Ү.Сарнай хэвлэлүүдэд “Ц.Нямдоржийн “Хонгил”-ын цорын ганц золиос нь миний нөхөр” хэмээн хэвлэлд ярьсан байдаг.

Тэгвэл тэрээр шүүхий н шийдвэрийг эсэргүүцэж, иргэд олон нийтээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.

Ү.Сарнай: Миний хийж байгаа тэмцэл  бол хэдийгээр манай хүнд хилс ял тулгасныг хүлээн зөвшөөрөхгүй ч Монголын шүүхэд хүндэтгэлтэй хандана тийм учраас, Та нар манай хүнийг хэлмэгдүүлчихлээ, сулла гэж хэзээ ч хэл ам, хэрүүл зарга хийхгүй. Харин манай гэр бүл сүүлийн 20 шахам жил сэтгэл зүйн эрүүдэн шүүлтийг жинхэнэ утгаар мэдэрч байгаагийн хувьд С.Зоригийн хөнөөсөн хэрэг, Д.Энхбат агсантай холбоотой хэрэг, эрүүдэн шүүсэн гэх хэргийг шийдсэн 3 шатны шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримттай бүхэлдэн нь ил болгуулахын төлөө хатуу тэмцэх болно. С.Зоригийг хөнөөсөн хэргийг сонгуульд ашиглах зэвсэг болгож, өчнөөн хүнийг хэлмэгдүүлдэг. Тиймээс энэ шударга бус байдлыг яг одоо л таслан зогсоохгүй бол болохгүй 23 жилийн туршид улстөрчдийн тоглоом болсоор ирсэн энэ хэргийг улсын нууцаас хэсэгчлэн биш бүхэлдэн нууцаас гаргаж хөндлөнгийн хуульчдаар дүгнэлт гаргуулж, нээлттэй сонсгол хийлгэх учиртай. Түүнээс биш бичлэг тасдаж үзүүлээд сошиалд шуугиан дэгдээснээр үнэнийг мэдэж чадахгүй. Энэ хэргийг тойрсон эрх мэдэлтнүүдийн зодоон ч мөд дуусахгүй. Миний бие дээрх хэргүүдийг улсын нууцаас шоу хэлбэрээр биш бүхлээр нь гаргахыг шаардаж, иргэдийн дунд гарын үсэг цахимаар цуглуулах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байгаа. Үнэнийг мэдэх гэсэн энэ тэмцэлд минь нэгдэхийг Та бүхнээс хүсэж байна.

Мөн Цахимаар, мөн биечлэн гарын үсэг зурах хөдөлгөөнийг саяхан эхэлсэн. Үнэнийг мэдэх гэсэн ард иргэд олноор нэгдэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэх хүмүүсийг суллуулахаар 10 мянган хүний гарын үсэг цуглуулсан гэсэн. Сайд нь прокурор, шүүхийнхээ эрх мэдлээс давж, тэднийг суллуулах гэж гарын үсэг цуглуулдаг юм бол би бодит үнэнийг мэдэхийн төлөө гарын үсэг цуглуулж байна. Дахиад л хэлье. С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Д.Энхбат агсантай холбоотой хэрэг, “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргахгүй бол сонгуулийн шоу болоод л дуусна. Ер нь Монголын ард түмэнд үнэнийг мэдүүлэхийн төлөө хэдэн хүний гарын үсэг цуглуулах хэрэгтэй вэ. Тэр болтол би тэмцлээ үргэлжлүүлнэ. Одоо надад алдах юм байхгүй. Энэ тэмцэл гарын үсэг цуглуулснаар дуусахгүй. Тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно. Ц.Нямдоржийн “Хонгил”-ын хамгийн том хохирогч, цор ганц золиос нь манай хүн Б.Хурц боллоо. Манай хүний хэлснээр, Ц.Нямдоржийн бузар булайг түүх шүүх биз. Бүх зүйл цаг хугацаатай.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!