Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

10-14 хоногийн дараагаас 18-25 насны иргэдийг вакцинжуулж эхэлнэ

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг вакцины татан авалт, дархлаажуулалтын төлөвлөгөөг танилцуулж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 15,265 хүн коронавирусийн вакцинд хамрагдаад байна. Ингэснээр Улаанбаатар хотод дархлаажуулалтад хамрагдсан насанд хүрэгчдийн тоо 168,000 боллоо. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын дархлаажуулалтад хамрагдах ёстой зургаан хүн тутмын нэг нь вакцинаа хийлгэсэн гэсэн үг.

Удахгүй 65-аас дээш насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан 66,890 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн.  65-аас дээш насныханд вакцин хийж эхлэхгүй байгаа шалтгаан нь хариу урвал бага үзүүлэх вакцин ирэхээр хийхээр төлөвлөсөнтэй холбоотой.

10-14 хоногийн дараагаас 18-25 насны иргэдийг вакцинжуулж эхэлнэ. Улаанбаатар хотод 18-25 насны 143,000 орчим иргэн амьдарч буй. Дараа нь 26-49 насны 558,000 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн.

Бид тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд Улаанбаатар хотод 960,000 иргэнийг вакцинд бүрэн хамруулсан байх ёстой” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын тав орчим хувийг вакцинжуулалтад хамруулсан. Ингэснээр вакцинд хамруулсан хувиараа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад гуравдугаарт бичигдэж байгаа” гэдгийг хэлсэн юм.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!