Өнөөдөр Улаанбаатар хотод 57 суурин цэгт, гурван явуулын дархлаажуулалтаар 123 багийн 807 эмч, ажилтан ажиллаж, 26,606 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.
Маргааш/2021.05.26/ бүх нийтийн амралтын өдөр хэдий ч дархлаажуулалтын болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллах юм.
Тодруулбал, дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллана.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж буй PCR шинжилгээний суурин гурав, явуулын гурван цэг:
Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс