Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Вакцин хийлгэснээс болж ХОЁР хүн амиа алдсан уу?

Энэ сарын 4-ний өдөр Увс аймагт вакцины хоёрдугаар тунг хийлгэсэн цагдаагийн алба хаагч нас барсан. Зарим хэвлэлээр талийгаач нь зүрхний өвчтэй байсан учраас вакцин хийлгэхээс татгалзсан хэдий ч “ажлаас хална” гэсэн тул  вакцинд хамрагдсан гэх мэдээлэл гарсан.

Цагдаагийн байгууллагаас Задлан шинжилгээний хариу гарахаас нааш үхлийн шалтгааныг хэлэх боломжгүй. Харин вакцинд хамрагдахгүй бол ажлаас хална гэдэг зүйл байхгүй. Тухайн хүний сонголтын асуудал гэх тайлбар өгсөн юм.

Мөн Налайх дүүрэгт 46 настай эрэгтэй ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна. Талийгаач нас барахаасаа нэг өдрийн өмнө буюу тавдугаар сарын 4-ний өдөр вакцины хоёрдугаар тунд хамрагдаад байсан ба ходоодний өвчтэй байсан гэх мэдээлэл байна. Одоогоор талийгаачийн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ба задлан шинжилгээний дараа албан ёсны хариу гарна гэлээ.

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!