Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ВАКЦИН: 25-29 насныхан вакцинд хамгийн бага хамрагджээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 13.704 хүн ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна. Улаанбаатарт 8462, орон нутагт 5242 хүн ковидын эсрэг вакцинд хамрагдлаа.

Улсын хэмжээнд хоёрдугаар тунд хамрагдсан 1.777.245 хүн байгаа нь нийт 3.3 сая хүн амын 54.6 хувийг эзэлж байна. Нийтийн дархлаа тогтоохын тулд хүн амын 70-80 хувьд нь дархлаа тогтсоноор үүсэх боломжтой гэсэн тайлбарыг мэргэжлий хүмүүс өгч байгаа.

Улсын хэмжээнд

1-р тунд – 2.088.595 хүн

2-р тунд – 1.777.245 хүн

Улаанбаатар хотод

1-р тунд – 1.040.641 хүн

2-р тунд – 899.385 хүн

Орон нутагт

1-р тунд – 1.047.954 хүн

2-р тунд – 877.860 хүн

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ковидын эсрэг вакцинд 3595 жирэмсэн, 2235 хөхүүл эмэгтэй вакцинд хамрагджээ.

Харин нийт вакцинд хамрагдсан иргэдээс 25-29 насныхан хамгийн бага хамрагджээ. Вакцинд хамрагдах 25-29 насны 247151 хүн байгаагаас 76.9 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсан байна.

 

 

 

Санал болгох

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна

uuganaa90

Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг хийхдээ зөвхөн нэг дүүрэгт улсын төсвийн 845 сая төгрөгийг зарцуулжээ

uuganaa90

ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНААГҮЙ, ХОЁР ӨРӨӨ БАЙРТАЙ БАЙСАН Г.ДАМДИННЯМ ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛ ТЭРБУМЫН ХАУСТАЙ, 300 САЯЫН ЖИЙПТЭЙ БОЛЖ ХӨЛЖЖЭЭ

uuganaa90

Г.Сайханбаярын ухуулагч хүн алсан бол Ч.Хүрэлбаатарын штабынхан бусдын эд зүйлийг булаажээ

uuganaa90

“Хөгжлийн тав”-аас авилгатай нэр холбогдож байсан нь Н.Хүрэлбаатар

uuganaa90

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!