Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Гадаадын иргэн, харьяатын газар 66 төрлийн үйлчилгээгээ цахимжууллаа

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Энэ дагуу Гадаадын иргэн, харьяатын газар  иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлж, цахим үйлчилгээгээ үе шаттайгаар нэмэгдүүлсээр байна.

Тухайлбал, эхний удаад Evisa.мн цахим үйлчилгээний сайтыг нэвтрүүлж виз зөвшөөрлийн 11 төрлийн үйлчилгээг цахимжууллаа. Мөн үйлчлүүлэгчдийн явдал чирэгдлийг багасгах зорилгоор гадаад иргэдийн бичиг баримтыг баталгаат шуудангаар хүргэх үйлчилгээг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр /2021.05.17/ бас нэгэн үйлчилгээ шинээр нэвтэрч байгаа нь цахим төлбөрийн ГЭРЭГЭ киоск юм. Энэхүү Гэрэгэ Киоскоор дамжуулан байгууллагын үйлчилгээний төлбөр, тэмдэгтийн хураамж, торгууль зэрэг 66 төрлийн төлбөр төлөх боломжтой. Үйлчилгээ  нэвтэрснээр төлбөр төлөхийн тулд банкны урт дараалалд зогсох шаардлагагүйгээр төлбөрийн картаа ашиглан ямар нэгэн нэмэгдэл шимтгэлгүйгээр төлбөр, тооцоо хийх боломж бүрдэж байна.

Мөн бусад байгууллагуудыг бодвол арай өөр онцлогтой, гадаадын иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг байгууллага учраас төрийн болон хувийн хэвшилд ашиглаж буй аль ч Гэрэгэ киоскоос англи, солонгос, хятад орос зэрэг дөрвөн орны хэлнээс сонголтоо хийн төлбөрөө төлөх боломжийг бий болголоо.

Цаашид ГЭРЭГЭ киоск машиныг орон нутаг дахь олон улсын хилийн боомтуудад байршуулна. Ингэснээр гадаадын иргэд, түүнийг уригч аж ахуйн нэгж, байгууллага хилийн бүсэд 24 цагийн турш үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа нь томоохон дэвшил гэж харж байна.

Санал болгох

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

ХОМ:Анхны эмэгтэй Засаг дарга Э.Болормаа 4 орон сууц, гадаадын банкинд 471 сая төгрөгийн хадгаламжтай

uuganaa90

ХОМ: Хамгийн олон компанид хувь эзэмшиж буй тоогоороо МАН, АН, ХҮН, Үндэсний Эвслийн нэр дэвшигчид тэргүүлж байна

uuganaa90

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!