Өчигдөр /2021.06.13/ оройн 23:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн Хятад рестораны өмнө үл таних иргэн архидан согтуурсан үедээ бусадтай маргаж, автомашинаасаа галт зэвсэг гарган иргэдийг айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ. Хэргийн процессыг харуулсан камерын бичлэг цахим орчинд түгсэн нь олны анхааралд ороод байна. Тэгвэл эл хэргийн тухай ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү:
“Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Дуудлага өнгөрсөн шөнө ирсэн” гэв.