Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Гурван настай хүүхэд автомашинд мөргүүлж, нас баржээ

2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 351 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 195 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүүхдийн амь хохирсон.

Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим ХУД-ийн зургаадугаар хороо Нүхтийн задгайд Mersedes Benz маркийн автомашины жолооч нь гурван настай хүүхдийг мөргөж, хүүхдийн амь хохирсон.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 144, орон нутагт 38 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байх, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!