Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ГХЯ: Өнөөдөр БНХАУ-аас хоёр онгоцоор нийт 600,000 тун Vero Cell вакцин авчирна

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Vero Cell  вакцинаас өнөөдөр 600,000 тунг татан авахаар болжээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Өнөөдөртөө багтаж хоёр онгоцоор нийт 600,000 тун Verocell вакциныг татан авна. Эхний онгоц орой 21:00 цагийн орчимд газардах төлөвлөгөөтэй байгаа бол удаах нь шөнө дунд ирэх тооцоололтой байна” гэлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ойрын өдрүүдэд БНХАУ-аас 900,000 тун Vero Cell вакциныг тээвэрлэн авчирна гэж өчигдөр мэдээлсэн. Харин вакцин ирснээр дархлаажуулалтыг эрчимжүүлж, өдөрт 40-50 мянган хүнийг хамруулна гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдсэн билээ.

Энэ дагуу маргаашаас Улаанбаатар хотод дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр болсон бөгөөд 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Улаанбаатар хотод хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдсөн хэвээр байгаа тул дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллах юм.

Санал болгох

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Булган аймгийн булчинтай Засаг

uuganaa90

С.Амарсайханы ах С.Отгонбаяр Туул голын эргийн 14 мянган бургас хядан тансаг харшууд барьж байна

uuganaa90

Б.Цэцэгийн хайр

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!