Амьдрал Онцлох мэдээ

ГЭРЧ: Биеийн хүч сэргээдэг бэлдмэлийг зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй

Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын давж заалдах комиссын бүрэлдэхүүн Улсын арслан М.Бадарчийн сэргээшийн асуудлаар эцсийн шийдвэр гаргахаар хуралдаж байна. Тус асуудлаар шинэ нөхцөл байдал үүсэж, гэрч гарч ирсэн талаар Спортын арбитрын шүүхээс танилцууллаа.

Нэрээ нууцлахыг хүссэн гэрч давж заалдах комисст хүсэлт гаргасан байна. Тэрбээр хүсэлтдээ “Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023.06-09 дүгээр сарын хооронд өөрийн биеийн онцлогийг харгалзан үзэж, Турк улсаас биеийн эрч хүч сэргээдэг, тестостероны тэнцвэртэй байдлыг хангахын тулд метаналь бодис орсон 50 ширхэг бэлдмэлийг өдрийн 2-оор ууж хэрэглэсэн. Хэрэглэж байх хугацаандаа зүрхний эм панангинтай андуурч, Бадарчид өгсөн байж болзошгүй гэж үзэж байна. Тиймээс эргэлзээтэй асуудлыг шийдэх зорилгоор гэрчээр оролцох хүсэлтийг гаргаж байна” гэдгээ илэрхийлж, эмнэлгийн бичиг, эмийн зургийг хавсарган ирүүлжээ.

Мөн гэрч хаалттай мэдүүлэх өгөх хүсэлт гаргасан байна. Давж заалдах комиссын бүрэлдэхүүн гэрчийг хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд баяр наадам зохион байгуулагчид буюу хариуцагч тал нээлттэй мэдүүлэг авахыг хүссэн бол нэхэмжлэгч Улсын арслан М.Бадарчийн тал хаалттай явуулах хүсэлт гаргалаа.

Үүнээс үүдэн комиссын бүрэлдэхүүн түр засварлан, зөвлөлдөж, гэрчээс нээлттэй мэдүүлэг авах шийдвэр гаргалаа.

Гэрч: Хэдийгээр нэг хүний асуудал боловч улс орны нэр хүндтэй холбоотой асуудал болон даамжирч байгаа учраас би иргэний үүргээ биелүүлж, үнэнээ хэлэхээр гэрчээр оролцох хүсэлт гаргасан.

Би тестостерон нэмэгдүүлдэг дааврын эм уудаг. Би тамирчин биш ч бэлтгэл хийдэг. 2023 оны 5, 6, 7, 8 дугаар сард уугаад 10 дугаар сард тестостероны шинжилгээ өгсөн. Хэвийн түвшинд хүрсэн байсан.

Би М.Бадарчтай хамт бэлтгэл хийдэг байсан. Тухайн үед М.Бадарч надаас “Танд панангин байна уу” гэсэн. Би эмийн савнаасаа гаргаж өгсөн. Дааврын эм маань панангинтай адилхан, цагаан эм. Би тухайн үед анзаараагүй, М.Бадарч ч санаандгүй хэрэглэсэн.

Би энэ асуудалд заавал оролцох шаардлагатай биш. Гэвч бөхчүүд муудалцаж, ард түмэн талцсан үл ойлголцлыг шийдэхээр ирсэн. Надад өөрөөр ашиг сонирхол байхгүй.

Санал болгох

АН-аас жагсаалтаар 6-д бичигдсэн Жудагийн Баярмаа гэж хэн бэ?

uuganaa90

Мисс Ё.Нямжав:Алдана гэж зорьж амьдрал зохиодоггүй, таамагладаг ч үгүй юм

uuganaa90

ШИНЖЭЭЧ: “Тэнүүн-Огоо” ХХК дансан дахь санхүүжилтийн үлдэгдэл мөнгийг их хэмжээгээр бэлнээр авдаг байжээ

uuganaa90

Д.Сумъябазар ногоон автобусны сонсголоос зугтсаар дуусгах уу?

uuganaa90

ТАНИЛЦ: МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс 

uuganaa90

ТАНИЛЦ: Ардчилсан намын нэр дэвшигчид эцсийн байдлаар тодорлоо 

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!