Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Гэр хороололын дахин төлөвлөлтийн ажлаар “Батхэрэйд” компани манлайлж байна

Баянзүрх дүүргийн  Амгаланд  гэр хороололын дахин төлөвлөлтийн ажил хийж байгаа  Батхэрэйд ХХК нь бүтээн байгуулалтын ажлаараа  барилгын компаниудыг манлайлж байна.

Тус компанийн захирал Д. Байгальмаа хэлэхдээ “ Орчин үеийн орон сууцны хороололын шинэ стандартыг манай компани нэвтрүүлэхийг зорьж байна.  Баянзүрх дүүргийн 12 хороонд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд  3 блок  орон сууц ашиглалтад орсон.  25.6 га талбайд хийгдэж байгаа энэ төлөвлөлийн хүрээнд үйлчилгээтэй орон сууцны 9 барилга, үйлчилгээгүй орон сууцны барилга 34, 1200 хүүхэд суралцах хүчин чадалтай дунд сургууль,  400 хүүхдийн цэцэрлэг баригдана. Ногоон байгууламж 70 хувь, барилга орон сууц 30 хувь байхаар төсөл хэрэгжиж байна” гэлээ.

Гэр хороололын дахин төлөвлөлтийн асуудлаар тэрээр  Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн    Э. Бат- Амгалан, Баянзүрх дүүргийн засаг дарга  Н. Баярмөнхтэй уулзаж, төслийн талаар санал солилцлоо.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ “Бүтээн байгуулалтын салбарын хамт олон дунд алдаа, оноо их бий. Яг энэ дахин төлөвлөлтийн тал дээр зарим компани нь байшин барина гэж хулхиддаг. Харин зарим нь бол үнэхээр чанартай, мундаг ажилладаг. Ер нь бүтээн байгуулалтын ажил асар их зүтгэл, сэтгэл гарч байж хийгддэг ажил. Тиймээс Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөө бүтээн байгуулалтын салбарт хүчин зүтгэж байгаа хувийн хэвшлүүдийг дүүргээс сонгогдсон бусад гишүүдийн хамт уулзаж, хуулийн хүрээнд аль нь алдаа оноотой байгааг зөвшилцөж, цаашид хамтран ажиллах болно” гэлээ.

Баянзүрх дүүргийн зүгээс гэр хороололын дахин төлөвлөлтийг  эрчимтэй хийж байгаа  хувийн хэвшил , тэр дундаа “ Батхэрэйд “ХХК ныг дэмжин ажиллана. 7 жил хэрэгжих энэхүү төслийн ажил  газар дээрээ  маш сайн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Тиймээс төслийн явцтай очиж танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.  Нийслэл хотын 35 байршилд  гэр хороололын дахин төлөвлөлтийн ажил өрнөж байгаа ч  зарим  компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас   иргэдийн гомдол их ирдэг.

Харин” Батхэрэйд” компанийн хэрэгжүүлж байгаа  төсөл нь  Улаанбаатар хотын хэмжээнд жишиг болж  байгаагаар онцлог юм.

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!