Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Г.Баасан: Б.Батцэцэг сайдаа ахмадуудын нэрийн өмнөөс идсэн 592 сая төгрөгөө төсөвт буцааж хий

Тэтгэврийн зээлгүй 238 мянган ахмадад сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон. Ахмадуудад олгох үнэт цаасыг “Эрдэнэс Монгол” ХХК тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх талаар албаныхан мэдээлсэн. Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 43 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан учраас зөрүү 216 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Тодруулбал, өнгөрсөн 2020 оны гуравдугаар сарын 19-нд “Эрдэнэс Монгол” компани бонд хэвлэлт гэх нэртэй 297сая 180 мянга 255 төгрөгийг “Монголын үнэт цаас хэвлэл” компанид шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг энэ сард шилжүүлсэн байна. Нийт 592 сая 602  мянга 570 төгрөгөөр ахмадад ваучер хэвлэсэн байх юм.

 

Гэвч бодит байдал дээр энэхүү ваучерний ч хэрэг гарсангүй. Учир нь цар тахалтайгаас олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тэтгэвэр, тэтгэмж олгодог дүүргийн халамжийн төвүүдээр ахмадуудыг очих шаардлагагүй гэж хороо, хэлтсийн халамжийн ажилтан болоод НДШЕГ-ын мэргэжилтнүүд зарлаж байна. Учир нь ваучер авах ахмадын дансанд мөнгө нь шууд орохоор болж байгаа юм.

Энэ асуудлаар “Монголын ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн Г.Баасан: “Гадаад харилцааны сайд Б.Батцэцгийн компани ямар ч тендэргүйгээр, хэзээ ч хэрэг болохгүй ваучерийг 592 сая төгрөгөөр хэвлэсэн байна. Ийм их мөнгөөр алгын чинээ цаас хэвлэхийн оронд ахмадуудынхаа тэтгэврийг нэмчихгүй яасан юм бэ? Энэ бол албан тушаалаа урвуулан ашигласан, өөртөө давуу байдлыг ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэг. Монголын ахмадуудын нэрээр хуульчилсан дээрэм хийж байна. Тиймээс “Монголын ахмадын чөлөөт холбоо”-ны ахмадууд 592 сая төгрөгөө төсөвт хийхийг шаардаж байна. Түнийгээ ард түмэнд мэдээл. Төрийн сэнтийд орж суухдаа өөртөө ашиг олохын төлөө Монголын төрийг бизнес болгож байгаа тул албан тушаалаас нь огцруулах шаардлагыг хүргүүлж байна.

Би тэтгэврийн зээлгүй. Нэг сая төгрөгөө авсан ч тэр ваучир гэх цаас надад ирээгүй, ирж аваач гэж хаанаас ч утастаагүй” гэсэн юм.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!