Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Шар мэдээ

Г.Дөлгөөн-Аюуш хамтран бүжиглэгчдээ дурласан уу?

Ням гариг бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж буй “Ододтой бүжиглэе” шоуны оролцогчид хосууд гэлтэй байнгын тэврэлдэж, халуун дотно байдаг. Тэгвэл шоуны оролцогчид хоорондоо романс үүсгээд эхэлчихсэн бололтой.

Олонд “ханхүү”-гээрээ алдаршсан Г.Дөлгөөн-Аюуш хамтран бүжиглэгч Т.Нандин-Эрдэнэ нарыг хайр сэтгэлийн холбоотой гэх шум дэгдээд байгаа билээ. Харин хамтран бүжиглэгч нар ямар ч хайр сэтгэлийн холбоогүй гэдгээ нэвтрүүлгийнхээ үеэр хэдэнтээ тайлбар хэлээд амжсан.

Шат ахих тусам бие биендээ дасаж, жинхнээсээ романс үүсгэхийг хэн ч үгүйсгэхгүй биз. Тиймдээ ч Г.Дөлгөөн-Аюуш хамгийн сүүлийн дугаарынхаа төгсгөлд жинхэнэ хос болох амлалтыг өгөөд амжсан. Зөвшөөрлөө хүртэл Т.Нандин-Эрдэнээс авч байгаа нь олон хүний хардалтыг төрүүлээд амжив.

Зарим нь бүр тэднийг аль дээр хос болсон хэмээн аз жаргал хүсээд буй. Тэдний харилцаа цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!