Амьдрал Мэдээ Улс төр

Г.Занданшатар: УИХ-ын 2021 оны намрын чуулган 75 өдөр чуулж, 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган  өндөрлөв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг хааж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 өдөр чуулж, Байнгын хороод 97, Дэд хороод 5, Түр хороод 9, нийт 111 удаа хуралдаж, 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.  

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгалыг хэрэгжүүлэх үйлсэд бас нэгэн чухал алхам хийж, анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулга 16, өөрчлөлт оруулах тухай хууль 234, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай  хууль 5, хууль хүчингүй болсонд тооцох тухай 6, Улсын Их Хурлын 39 тогтоолыг хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгал амжилттай үргэлжилж байна” гэжээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!