Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Г.Ундармаа: 66 мянган дагагчтай Twitter хаягаа заран ТАВАН хүүхдийн эмчилгээнд хандивлана

Хүнд өвчиндөө шаналан уйлж буй Э.Ананд хүүгийн эмчилгээний зардлыг босгох хандивын аян тохиож, иргэдээс 300 сая төгрөг цуглав. Гэтэл “хүүхдийн төлөө” гэж мөнгө цуглуулсан жинхэнэ эзэд нь чимээгүй байсаар байна.

Харин жүжигчин Г.Ундармаа твиттер хуудсаа зарж, тусламж хэрэгтэй таван хүүхдэд хандив өргөнө гэв.

Тодруулбал, “Сайн байцгаана уу?

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа нөхцөл байдалд тайлбар хийх нь зүйтэй гэж бодлоо.

Миний бие урлагийн салбарт ажиллаж кино, тайзны уран бүтээлээс олсон ашиг орлогоос жил бүр эмнэлэг тохижуулж, олон нийтэд тустай ажил зохион байгуулсаар ирсэн. Хийгдсэн уран бүтээл бүр маань эмэгтэйчүүдийнхээ эрх ашиг, тэдэнд тохиолдож болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байдаг. Соёлын Яамнаас санал болгосны үндсэн дээр “Хүүхдийн төлөө” фондод оролцоотой ажиллах болсон. Олон мянган хүүхэд багачуудад таатай, сурч мэдэх орчинг бүрдүүлэх зорилгоор тус фондыг үүсгэсэн. Сайн үйл хэрэг улам өргөн болж олон хүүхэд залууст хүрэх нь гэж баярлаж хүлээж авсан. Олон хүний хичээл зүтгэл сэтгэлээр бүрдсэн фондын хөрөнгийг би дур мэдэн зарцуулах боломжгүй байдаг юм шүү. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн өгсөн мэдээлэлд Засгийн газрын тусгай санд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн дагуу Засгийн газрын журам батлан дансаа үүсгэн тухайн мөнгийг төвлөрүүлэн хүүхдийн төлөө хийгдэх бүтээн байгуулалтыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, авьяаслаг хүүхдүүдийг дэмжих чиглэлээр ажиллахаар төлөвлөгдөн явж байгаа нэг сар орчмын дараа шийдэгдэх байх гэж хэлсэн. Тийм ч учраас энэ зорилгынхоо хүрээнд төлөвлөгдсөн томоохон ажлууд хийгдээсэй гэж та бүхний адил хүсэж байна.

Надад олон жилийн турш хүнд өвчний улмаас шаналж буй хүүхдүүдэд туслах мессежүүд өдөр шөнөгүй ирж байгаа. Би аль чадахаараа хувиасаа тусалсаар ирсэн. Гэвч би өөрийгөө хэд хуваагаад ч бүгдэд нь гараа сунгаж чаддаггүйг минь, надад үнэхээр боломж бололцоо нь байдаггүйг та бүхэн минь зөвөөр ойлгоорой. Иймээс одоо чадах зүйл минь өөрийн 66 мянга гаруй дагагчтай Twitter хаягаа заран 5 хүүхдийн эмчилгээнд хувааж хандивлах нь зүйтэй гэж бодлоо. Гомдож, тунирхсан зүйл байхгүй шүү. Яаралтай тулгамдсан үед ийм л арга хэмжээ авч чадах юм байна аа.

Жич: @ilbenkh хаягийг худалдан авах сонирхолтой хувь хүн, байгууллага байвал чат бичээрэй.” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!