Амьдрал Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Дампуурлаа зарласан “Арцат Вилла”-г залилангаар бариулсан Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, заан Ч.Батзориг нар ямар ял үүрэх вэ?

Хэд хоногийн өмнө /2023.08.04/ “Арцат Вилла” ХХК “Төлбөрийн чадваргүй” болж, дампуурлаа зарласан. Тэгвэл дампуурлаа зарласан “Арцат вилла” ХХК нь Ж.Лхагвадорж гэх иргэний нэр дээр байдаг юм. Угтаа бол “Арцат Вилла” таун хаусууд Кёкүшюзанбатбаяр түүний эхнэр Т.Баясгалан болон Улсын заан Ч.Батзориг нартай шууд холбоотой. Тэдний хамтран бариулсан хаус хорооллоос гадна хууль бусаар, залилангаар босгосон хотхон болох нь шууд харагдаж байна.
Тодруулбал Т.Баясгалан Богд уулын амуудаас 29 тэрбумын үнэ бүхий нийт зургаан газар аваад зориулалтын бусаар ашигласан байдаг. Тэр зургаан газрынх нь нэгбол Арцатын аманд авсан 12га.
МУГЖ Т.Баясгалан нагац эгч Ж.Жагиймаагийн “Өлзийт голын эх” ХХК-ийн нэр дээр усан спорт, цогцолбор цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр “Арцатын ам”-наас 5,280,000,000 төгрөгөөр 12га газар авсан байдаг. Эл газартаа 2015-2018 оны хооронд 93 ширхэг хаус, үйлчилгээний 2 обьект барьжээ.
Барилгын ажлыг Д.Кёкүшюзанбатбаяр, улсын заан Ч.Батзориг нарын эзэмшдэг “Хөрш заанууд” ХХК гүйцэтгэсэн гэгдэж байсан ч, Ж.Лхагвадорж, Д.Батням гэх иргэдийн “Сити палас” гэх компаниар бариулсан байна.
Энэ тухай “Сити палас” ХХК-ийн захирал Д.Батням шүүхэд мэдүүлэг өгөхдөө: Анх 2017 онд Арцатын аманд хувийн хаус хороолол бариулъя гэж холбогдсон. Тухайн үед манай компанийн захирал Ж.Лхагвадорж бид хоёр очиж уулзсан. Улмаар 2018 онд 8 ширхэг хоёр давхар хаус барьж өгсөн. Ажил гүйцэтгэж байхад “Хөрш заанууд” ХХК-ийн захирлууд болох Кёкүшюзанбатбаяр нар ирж харагддаг байсан. Гэхдээ барилгын ажилд оролцдог байгаагүй” гэх мэт мэдүүлсэн байдаг аж.
Тэгэхээр 93 хаус бүхий Арцат вилла хаус хорооллын эхний найман байрыг “Сити палас” ХХК-иар бариулсан. Барилгын ажил гүйцэтгэсэн хүмүүс болон ААН-д төлбөр болгож 93 хаусынхаа 62-ынх нь карказыг өгч, үлдсэн 31 хаусыг Т.Баясгалан, Д.Кёкүшюзанбатбаяр нар өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр тараан байршуулан авч үлдсэн тухай мөн мэдээлэл байдаг. Нийт 14,7 тэрбум төгрөгийн таун хаусыг бодитоор бий болгосон. Үүнийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгөн угаасан байж болзошгүй гэж хуулийн байгууллага үзэж байжээ.
Ийм ноцтой залилан хийсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын заан нарт яагаад өдий хүртэл хуулийн хариуцлага хүлээлгэхгүй, эрх дураар нь чөлөөтэй явуулна вэ гэдэг ноцтой асуудал. Дархан цаазат газарт цэцэрлэгт хүрээлэн, усан бассейн бариулна гэж худал хуурмаг бичиг баримт бүрдүүлж, өчнөөн га-гаар нь газар авч, хаус хороолол бариулан, мөнгө сэгсэрчихээд байхад хуулийн хариуцлага одоог хүртэл хүлээлгэхгүй, бүр хэргийг хааж хүртэл үзсэн шүү дээ. Монгол Улсын гавьяат гэдэг цолыг хүртсэн эрхмүүд энэ нэр алдраа ашиглан эх орон, ард түмэндээ луйвар хийгээд яваад байж болохгүй биз дээ. Наймхан ишигний хулгайд хоёр жилийн ял өгдөг шүүх бүтэн уул, амаар нь авч, залилангаар хаус хороолол бариад, мөнгө угаасан нөхөддөө ямар арга хэмжээ авч, таслан зогсоож, ял үүрүүлэхийг нь харж л сууя даа.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!