Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр

Дандар баатрын “жинхэнэ” зээ гэгдэх Г.Гангамөрөн төсвийн мөнгөөр хувийн компани тордсон уу?

Баянгол дүүрэгт “Оргил”-ын Ганбаатарын тавиул хэдэн хүүхэн бий гэдэг. Тэдний нэг нь хотын түгжрэлд лууван арилгаж, газан плиткан дээр шөл буцалгаж явсан эмэгтэй Г.Гангамөрөнг гэх юм билээ. Нас нь 40 шүүрч яваа энэ эмэгтэй МАН-д “Дандар баатрын зээ” гэж дарцаглаж явсан 30 хүрээгүй “балетчин” Сүнээг “хуга мөргөж”, НИТХ-д сонгогдсон Баянгол дүүрэгт байраа бат эзэлсэн гэх юм билээ. Одоо Г.Гангамөрөн Нийслэлийн Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн төвийн дарга.

Энэ газар 2014 оноос Аудитын газрын шалгалтад таагүй үнэлэлт авсан нь нэг бус. Тэгвэл саяхан Нийслэлийн ЖДҮ-ийн газар төсвийн 455 сая төгрөгийг үр ашиггүй зүйлд зарцуулсныг  Адуитынхан шалгасан дүн мэдээ хэвлэл мэдээллээр гарсан. Үр ашиггүй зарцуулсан, үрэн таран хийсэн хөрөнгө их бага гэхээсээ илүүтэй тухайн төсөв захиран зарцуулагчийн хариуцлага, шударга байдлын хэр хэмжээний илэрхийлэл болон харагддаг.

Өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сард “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар”-ын аяныг өрнүүлжээ. Энэ хүрээнд Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран  ажиллажээ.  Ийм боломжийг тэрээр өөрийн 100 хувь эзэмшдэг  “Би Эм Эн Би” ХХК-иараа дамжуулан Соёлын яамнаас чамгүй хөрөнгө мөнгийг хүртжээ.

Г.Гангамөрөн нь 2012 оны 10 дугаар сард “реклам зар сурталчилгаа хийх, дуу, дүрс бичлэг хийх, уран сайхны болон баримтат кино хийх, хэвлэлийн эх бэлтгэх, бизнесийн зөвлөгөө өгөх” гэсэн үйл ажиллагааны чиглэл бүхий “Би Эм Эн Би” ХХК-ийг байгуулсан бөгөөд  хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Би Эм Эн Би” ХХК-ийн  хувьцааг 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

Энэ талаарх баримтуудыг хүргэе.

Баримт 1: “Соёлын бүтээлч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг санхүүжилтийн урьдчилгаа нэрийдлээр 2021 оны 11 дүгээр сарын 09-нд Соёлын яамнаас 36 сая төгрөгийг гаргуулан авчээ.

Баримт 2: 2021 оны 11 дүгээр сарын 18-нд “Соёлын бүтээлч сарын аяны реклам шторк, контент, зөвлөлдөх уулзалтын бичлэг хийх гэрээний урьдчилгаа” гэсэн 13 сая 720 мянган төгрөгийг авсан бол мөн оны 12 дугаар сарын 06-ний өдөр үлдэгдэл 5 сая 880 мянган төгрөгийг авчээ.

Баримт 3: 2021 оны 11 сарын 09-ний өдөр “Соёлын сайдын А/200 тоот тушаалын дагуу анхан шатны 18 цагийн зайн сургалтын видео контент хийх гэрээний урьдчилгаа гэх агуулгаар 12 сая 600 мянган төгрөгийг авсан бол 12 сарын 18-нд үлдэгдэл мөнгө болох 5 сая 400 мянган төгрөгийг гаргуулан авсан байна.

Э

 

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Жижигхэн хүний жингүйдсэн хариултууд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!