Амьдрал Папараци Шар мэдээ

Да. Ганболд дундаж давхаргынханд хайр зарлав

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн, эдийн засгийн ухааны доктор Да.Ганболд гэх энэ эрхмийг бид халзан Ганболд гэх нэрээр нь мэддэг. Тэрээр 2013 онд “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан нэгэн. Тэрээр саяхны нэгэн ярилцлагадаа “Дундаж давхарга гэдэг чинь дуртай ажлаа хийгээд өөр юм руу саармагжилгүй амьдарч чаддаг хүмүүсийн төлөөлөл. Тэдэнд хэн нэгнийг гуйж арын хаалгадах шаардлага байхгүй. Гэтэл манайд ямар нэг асуудал гарахад таньдаг хүн хайгаад давхичихдаг. Хуучны, социализмын арга барил хандлага хэвээрээ байна. Өөрийнхөө хүмүүсийг дээш нь гаргавал амьдрал нь сайжирна гэсэн философитой. Ядуу, гуйлгачин хүмүүсийн сэтгэлгээ л дээ. Би мэргэжилдээ сайн юм чинь тэр эмч ч сайн байх ёстой гэж автоматаар сэтгэдэг хүмүүс олшроод ирвэл тэр чинь дундаж давхарга. Манайд дундаж давхарга байхгүй болохоор дуучид, тамирчид, уяачид дээшээ зүтгээд байгаа юм” гэсэн байна лээ. Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж түүнд улс төрийн арвин туршлагатай бий. УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Төмөр замын Удирдах газрын даргаар ажиллаж байсан Да.Ганболд ирэх сонгуульд харин хүч үзэх үү гэдэг хүлээлт олны дунд бий.

Сонирхуулахад түүний гэр бүлийн хүнийг Ц.Оюун гэдэг. Тэртээ 2002 онд Гёте сургуулийг найзынхаа хамт үүсгэн байгуулж байсан гэдэг. Найзтайгаа хамтран ажиллах гэрээ нь дуусгавар болсон тул Ц.Оюун нь шинээр “Дойче шоуле” буюу Герман сургуулийг үүсгэн байгуулж,  найз П.Хажидмаа нь Гёте сургуулиа өөр байранд шилжүүлэн үргэлжлүүлэн авч явж байгаа аж.  Гэвч  Гёте сургуулийн үйл ажиллагаанд Ц.Оюун саад хийсээр өдгөө эл асуудал шүүхэд шатанд байгаа гэх юм билээ. Үүний улмаас 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөхөд хүрээд байна гэсэн эхнэрийнх нь талаарх таагүй мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх болсон.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!