Амьдрал Мэдээ

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖИЛЧДЫГ ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛУУЛЖ БАЙНА

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ оны 6 дугаар сарын 15-аас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэр гаргасан. Улмаар “Тавантолгой түлш” компани нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг эхлүүлээд буй. Гэтэл сар гаруйн өмнөөс сайжруулсан шахмал түлшийг хэрэглэсэн иргэд угаартаж амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Холбогдох байгууллагуудаас шахмал түлшийг хэрхэн “зөв” хэрэглэх талаар заавар, зөвлөгөө өгч байгаа ч угаартах вий гэсэн айдастайгаар шөнийг өнгөрөөдөг талаар иргэд хэлж байсан юм.

Тэгвэл шахмал түлшний угаарын асуудал намжаагүй байтал “Тавантолгой түлш” компанитай холбоотой бас нэгэн асуудал сөхөгдөх нь. Тодруулбал, “Тавантолгой түлш” компани Дулааны цахилгаан станцын ажилчдыг ажлын бус цагаар буюу орой 17.00-22.00 цагийн хооронд ажиллуулж байна гэнэ. Уг асуудлаар “Тавантолгой Түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар мэдээлэл өглөө.

“Тавантолгой Түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар: Дулааны цахилгаан станцуудын ажилчдыг хүйтний улиралд эхэлж байгаатай холбогдуулаад илүү цагаар ажиллуулж байгаа нь үнэн. Бид ажилчидтай харилцан ярилцсаны үндсэн дээр илүү цагийн хөлс, шагнал урамшуулалыг олгон илүү цагаар ажиллуулахаар болсон. Уг ажлыг маш богино хугацаанд хийж гүйтгэх хэрэгтэй байгаа шүү дээ. Иймээс дулааны цахилгаан станцуудын ажилчдыг уртасгасан цагаар ажиллуулж байна.Манай ажилчдаас долоо хоногоор ч ажиллаж байгаа ажилчид бий. ажилчдын илүү цагаар ажиллсаны хөлсийг “Тавантолгой Түлш” компани өгөхөөр гэрээ байгуулсан байгаа гэв.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!