Дундговь аймгийн төвөөс энэ сарын 05-ны өдөр тус аймгийн Цагаандэлгэр сум руу коронавируст халдварын эсрэг вакциныг тээвэрлэх явцад цасан шуурга болж, автомашин цасанд сууж саатан, тавдугаар сарын 06-ны өдрийн 12.00 цагт Цагаандэлгэр сумын төвд очиход гурван хайрцаг вакцины хадгалалтын горим алдагдаж, +10, +19, +20 хэмтэй болсон тул горим алдагдсан 250 хүн/тун вакциныг битүүмжилж, хэрэглээнд гаргаагүй вакциныг устгахаар шийдвэрлэсэн байна.