Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас бусад яллагдагч нарт хязгаарлалт тогтоох арга хэмжээ авахаар шийдвэрлэв

Нийслэлийн Прокурорын газраас 2021 оны тавдугаар сарын 11-ний өдөр яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт хязгаарлалт тогтоолгох тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Прокурорын газраас өнөөдрийн буюу тавдугаар сарын 12-ны 1/3047 дугаартай албан тоотоор яллагдагч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналаасаа татгалзсан байна.

Иймд шүүх прокурорын саналыг хүлээн авч яллагдагч Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэдэг билээ.

Эргэн сануулбал, 2021 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурорт буцаасан юм.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!