Мэдээ Онцлох мэдээ

Дуучин Жастин Тимберлейк эхнэр Жессика Билээс уучлалт гуйсаар байна.

Цахим ертөнцөд хэдэн долоо хоногийн өмнөөс дуучин Жастин Тимберлэйк эхнэр Жессика Билээ хуурсан гэх зураг болон бичлэг тавигдаж шуугиан тарьсан. Уг бичлэг болон зураг дээр 30 настай Уэйнрайт гэх бүсгүй  Жастин Тимберлэйкийн гарыг өвдөг дээрээ тавьж, хоёр гарыг нь атгасан байдалтай байсан. Харин Жастин Тимберлейк болон эх сурвалжууд бичлэг болон зурган дээр харагдаж байгаа шиг дотно харилцаа байхгүй гэж тайлбар өгсөн юм.

Дуучин Жастин Тимберлейк эхнэр Жессика Билээс уучлал гуйсаар байна.Тэрээр Лхагва гаригт өөрийн “Инстаграм” хуудаснаа “Би хов живнээс аль болох зайлсхийж байна. Энэ бүх хов жив миний хайртай хүмүүст хүндээр тусаж байна” Хэдэн долоо хоногийн өмнөөс хүчтэй яригдаад асуудалд би өөрийн зүгээс тодорхой хариулт өгсөн. Тэр шөнө би их уусан байсан. “Би хүүдээ харуулахыг хүсч байсан зүйл энэ биш. Би гайхамшигтай эхнэр болон гэр бүлийнхнээсээ ийм ичгүүртэй явдал гаргасандаа дахин уучлал хүсч байна. Би хамгийн сайн нөхөр бас аав байхыг хүсч байна хэмээн” бичжээ. Тимберлейк, Жессика Билл нар таван жилийн турш үерхсэнийхээ эцэст 2012 онд Италид сүр дуулиантай хурим хийж байсан юм. Хосууд 4 настай Силас хэмээх нэг хүүтэй билээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!