Онцлох мэдээ Шар мэдээ

Дуучин Нара “Шинэ Өлгий” хандивийн аян зарлалаа

Дуучин Нара өрх толгойлсон эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлыг хөндөж, нийгмийг сайн сайханд уриалдаг дайчин эмэгтэй билээ.

Тэрээр өнгөрсөн Бямба гаригт хүүгийнхээ төрсөн өдрийн мэндчилгээг өлгийтэй зургийнх нь хамт нүүр хуудсандаа хийсэн нь энэхүү аяныг эхлүүлэх шалтгаан болов. Өлгийний тухай олон сэтгэгдэл хөвөрч тэр бүгдээс үүдэн “Эх Үрсийн Баяр” угтан Шинэ цагийн шинэ Монгол иргэнд “Шинэ Өлгий” аянг зохион байгуулъя гэж шийдсэн байна. Энэхүү аянд хандив өгснөөр “өөрсдийн хайртай үр ач, түүнчлэн олон мянган Шинэ Монгол Иргэдийг шинэ дулаан өлгийнд хайр дүүрэн өлгийдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Мөн энэхүү аянаар Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжиж Үндэсний бүтээгдэхүүнийг сонгох учраас та бүхэн маш утга учиртай зүйлийн бүтээгчид болно” хэмээн уриалаад байгаа юм.

Хандивын данс
Хандивын данс

Нара Өлгий аян өрнүүллээ

Аян эхлээд хэдхэн хонож байгаа хэдий ч 16.212.915 төгрөг цугларчээ.  Тухайлбал “Angel Baby Хүүхдийн Их Дэлгүүр”-н хамт олноос 5.000.000₮ үнэ бүхий 2000н ширхэг дотор нимгэн даавуун өлгий, DuuDee брендийн хамт олон 10ш иж бүрэн өлгий, “Крошкин Дом Монголия- Kroshkin Dom Mongolia” дэлгүүрийн хамт олноос 100ш жинхэнэ орос гаднах өлгий зэргийг хандивлахаар болсон байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!