Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Дуучин Ноён Бондгор: Ган-Эрдэнэ ээ! Эр хүн шиг л нүүр нүүрээ хараад ярья

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, дуучин ноён Бондгор хоёр эвтэй сайхан найзууд гэлцдэг. Гэвч тэд түнжин хагарч, хоорондоо муудалцсан бололтой. Чухам юунаас болсон нь тодорхойгүй ч Л.Ган-Эрдэнэ цахим хуудастаа “Ноён Бондгор оо чи тулсан газар ингэж байгаа юм уу, чамайг хол явахыг харнааа!!!” хэмээн бичжээ.

Харин Дуучин “Ноён Бондгор” буюу Ц.Амарбаяр өөрийн хуудсаараа дамжуулан лайв хийжээ. 

Тэрээр, “Тулсан газар чи ингэж байгаа юм уу, чамайг хол явахыг чинь харнаа” гээд биччихсэн байх юм. Би тэрийг чинь ойлгохгүй байна аа Ган-Эрдэнэ ээ! Эр хүн шиг л нүүр нүүрээ хараад ярья. Олон түмнийхээ өмнө ярья. Надад нууж хаагаад байх юм байхгүй шүү. Лай шүү. Би зүгээр бүгдийг нь болсон процесстой нь. Хүмүүст нялзаагаад байгаа юм байхгүй. Би зүгээр л шударга л байя гэж байна. Зүгээр байхад над руу янз бүрийн коммент бичиж орж ирж шалчигнахаар нь би юм ярилаа шүү. Би хүн амьтантай нэг их ингээд байдаггүй та нар мэднэ дээ. Хүмүүс доор нь 4 сарын 1 гээд бичээд л байлээ. Тийм юм байхгүй ээ. Олигтой ч юм болоогүй. Хүн муудчихаар ч юм болоогүй. Чааваас. Уг нь бид хоёр нийлээд гоё юм хийгээд олон түмнийг уриалаад явж байх ёстой хүмүүс өөрсдөө ингээд нэгнийгээ басамжлаад, нэгнийгээ янз бүрийн хэл амаар бичээд л байх ямар хэрэг байнаа? Ярих юм байвал нүүр нүүрээ хараад эр хүн шиг сайхан яриад хэлээд явчих юман дээр хоёрын хооронд нэг ийм сонин хөгийн юмыг чинь ойлгохгүй байна. Би одоо постных нь хариуд нэг л юм хэлэх гэж лайв хийж байгаа юмаа.

Ган-Эрдэнэ хоёулаа эр хүн шиг уулзаад нүүр нүүрээ хараад ярилцая. Үгүй бол битгий шалчигнаад ийм пост энэ тэрээр оролдоод бай. Хэрвээ тэгэхгүй гэж байгаа бол хоёулаа олон түмнийхээ нүдэн дээр болсон бүх процессоо яриад шүүлгэе. Чи ичихгүй бол би ичихгүй шүү. Надад бол чамаас айгаад байх зүйл байхгүй шүү. Худлаа томроод байгаамуу. Ноён Бондгор юу юу гэлээ тэр. Хачин сонин пост энэ тэр бичээд. Битгий тэгээрэй. Би эр хүн шиг байх дуртай. Ярих юм байвал шууд нүүр нүүрээ хараад ярья. Чаддаг юм бол. Чадахгүй бол утасны араас хоёулаа ингээд хүмүүст муухай харагдаж байгаа шд. Би хэзээ ч ийм хөгийн чам шиг охин шиг байдал гаргахгүй байсан. Өөрөө нэг хачин лайв, пост хийгээд өөрөө эхлүүлсэн шүү” гэжээ.

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!