Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ДЭМБ: Синофармын Вероселл вакцины туршилт бүх насны ангилалд хийгдэж 79% үр дүнтэй гэж дүгнэлээ  

Улсын хэмжээнд коронавирусний вакцинд зорилтот бүлгийн 74.3 хувь, нийслэлд 93 хувь хамрагдаад байна. Хоёрдугаар тунд хамрагдалт улсын хэмжээнд 29.9 хувьтай байна. Өнөөдөр вакцины ээлжит татан авалт хийгдэх аж.

Сануулахад, Монгол Улсын Засгийн газраас ард иргэдээ вакцинжуулж буй БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн BBIBP Вероселл вакциныг ДЭМБ яаралтай журмаар бүртгэн авсан. Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Sinopharm COVID-19 вакциныг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад бүртгэсэн юм.  Уг вакциныг China National Biotec Group (CNBG)-н Бээжингийн биологийн бүтээгдэхүүний институт үйлдвэрлэж байна.

Уг вакцины хадгалалтын нөхцөл энгийн бөгөөд гадна талдаа хадгалалтын горим алдагдаж халсан тохиолдолд өнгө нь хувирдаг илрүүлэгч наалттай анхны вакцин гэдгээрээ онцлог юм байна.  Туршилт бүх насны ангилалд хийгдэж 79% үр дүнтэй гэж дүгнэжээ.

Монголын Засгийн газар хүн амаа дархлаажуулах зорилтын хүрээнд Вероселл вакциныг БНХАУ–ын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 300,000 тун, арилжааны шугамаар 2,334,400 тун хүлээн авсан билээ. Энэ тавдугаар сард мөн арилжааны шугамаар 1,665,600 тун Вероселл вакциныг татан авахаар төлөвлөж байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!