Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Улс төр

ДЭЭД ШҮҮХ: С.Эрдэнэ Ардчилсан Намыг төлөөлөх эрхгүй

Энэ сарын 27-ны өдөр хуралдсан Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарын тус тус бүртгүүлэх хүсэлтүүдийг хэлэлцээд намын дүрмээр зохицуулах дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэн хэн хэнийг нь бүртгэхээс татгалзсан.

Үүнтэй зэрэгцэн өмнөх дарга С.Эрдэнэ өөрийгөө даргаар сэргээн бүртгүүлэх хүсэлт гаргасныг нь ч зөвшөөрөөгүй байна.

Мөн С.Эрдэнэ, М.Тулгат нарын талаас Ардчилсан намын Үндсэн дүрмийн болон Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн бүртгүүлэх гэж оролдсоныг дээд шүүхийн шүүгчид хүлээж аваагүй юм. Тиймээс тус намын өмнөх их хурлаар байгуулагдсан Б.Мягмардаш даргатай Үндсэн дүрмийн хороо, И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрх хэвээр бөгөөд тэд л намынхаа удирдлагатай холбоотой үл ойлголцолд тэд цэг тавина.

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!