Амьдрал Мэдээ Улс төр Фото мэдээ

Д.Ганболд: 2030 оноос нийслэлчүүд ундны усны хомсдолд орох тооцоо гарсан

Эх дэлхийн өдрийг тохиолдуулан нийслэлийн усны салбарын тулгамдсан асуудлыг холбогдох талуудын оролцоотойгоор хэлэлцэж, цаашид баримтлах бодлого, системтэйгээр хэрэгжүүлэх арга хэмжээний цогц үйл ажиллагааг тодорхойлох зорилго бүхий “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт усны болон байгаль орчны салбарын төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, ус хэрэглэгч, үйлдвэр, ААН, эрдэм шинжилгээний байгууллагын 250 гаруй төлөөлөл оролцож байна. УБ хотын үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэгт оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын хүн амын 48,1 хувь нь оршин сууж, их дээд сургууль, худалдаа үйлчилгээний салбарын 80-90 хувь нь төвлөрч буй Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын цаашдын тогтвортой хөгжил, бүтээн байгуулалтыг иж бүрэн төлөвлөхөд үйл ажиллагааг нэгтгэж, хамтран ажиллахыг төр, орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшил, олон улсын болон ТББ-ууд болон нийт Улаанбаатарчуудад уриаллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд Улаанбаатар хотын нийтийн аж ажуйн салбарын өнөөгийн байдал сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр “Нийслэлийн ундны усны эрүүл ахуйг хангах бүс нутагт 3784 байгууллага ААН үйл ажиллагаа эрхэлж, 10539 хуулийн этгээд байна.

Нийслэлийн 140 мянган нүхэн жорлон, гудамжинд ил задгай угаадас асгах нь гүний худаг, усны эрүүл ахуйн нөхцөлд сөргөөр нөлөөлж байна.

Судлаачид нүхэн жорлонд хийсэн судалгаагаар усанд нитрит, үйлдвэр ААН-ийн дэгдэмхий органик нэгдлийг буйг тодорхойлж цаашид усны бохирдлоос урьдчилан сэргийлэх шаардлагатай хэмээн үзсэн.

2030 онд нийслэлийн иргэдийг хангах усны түвшин хүрэлцэхгүй болж, усны хомсдолд орж болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж гаргаад байна” гэлээ.

Санал болгох

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сураггүй шинэ гишүүдийг ард түмэн таних болоогүй

uuganaa90

Ерөнхийлөгчийнхөө бэртэй танилц

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатар ууна чиг, согтоно чиг

uuganaa90

Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал Г.Дашнямын эхнэрт хань болов

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!