Амьдрал Мэдээ

Д.Одбаярын асуудлыг Цэц хаалттайгаар хэлэлцэж байна

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт холбогдох асуудлыг Цэц хаалттайгаар хэлэлцэж байна. Тэрбээр БНСУ-д ажлын айлчлал хийгээд буцах үедээ онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед хүрч бэлгийн дарамт учруулсан хэргээр шийтгүүлж, торгуулсан. Мөн тодорхой хугацаанд хилийн хориг тавиулаад байсан Д.Одбаяр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эх орондоо ирсэн билээ. Ирэнгүүтээ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан боловч, өнгөрөгч даваа гаригт хэлэлцэхээр тов нь гарсан хуралдаанд өөрийн биеэр ирээгүй юм. Харин түүнийг биечлэн оролцуулахыг ҮХЦ-ийн гишүүд санал гаргасан бөгөөд ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хурал хойшилж, Цэцийн нийт гишүүдийн өнөөдрийн хуралдаанаар авч хэлэлцэхээр товлосон. ҮХЦ-ийн даргын албан тушаалаа өгөх хүсэлт гаргасан Д.Одбаярын өргөдлийг Цэцийн гишүүд нухацтай хэлэлцэх шаардлага байгаа хэмээн үзэж, хуралдааныг хаалттай горимоор хийхээр болжээ. Яг одоо Д.Одбаярын асуудлыг Цэц хаалттайгаар хэлэлцэж байгаа бөгөөд хуралдаанаас гарах шийдвэрийг нийтэд мэдээлэх юм байна.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!