Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци Фото мэдээ Шар мэдээ

Д.Пүрэвсүрэнгийн нөхөр анх удаа

Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг бол топ модель Д.Пүрэвсүрэн мөнөөс мөн. Харин түүний хайртай нөхөр, “Занаду Майнс”-ын захирал М.Ганбаярын талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй. Зураг нь ч өдий хүртэл нууцлаг байсаар ирсэн.
М.Ганбаярын тухайд уул уурхайн салбарт хүч үзэж яваа залуусын нэг. “Зануду Майнс” компанийг үүсгэн байгуулж, уул уурхайн салбарын залуу эзэдтэй нөхөрлөж, хааяа ан авд явдаг нэгэн. Өөрийн найз Н.Номтойбаярын зодооны үеэр хамт явж байхдаа лифтний хажууд хэд хэд цохиулж буйгаар бичлэгт үлдсэн шар куртиктэй залуу нь М.Ганбаяр байсан гэж сүүлд хэвлэлээр бичигдэж байв. М.Ганбаяр Д.Пүрэвсүрэнгийн дотны найз, Халиун хэмээх хөтлөгч бүсгүйтэй анх үерхдэг байсан. Ингэж яваад тавилангаараа учирсан гэдэг шиг нэг л мэдэхэд Д.Пүрэвсүрэнтэй нэг гэрт орж, өдгөө тэд гурван сайхан хүүхдийн аав, ээж болцгоосон. Д.Пүрэвсүрэн гурван жилийн өмнө Алдарт Эхийн одонгоо энгэртээ гялалзуулж байлаа. Гэхдээ тэдний амьдрал дардан байгаагүй, М.Ганбаярыг нэг хэсэг загвар өмсөгч Ю.Балжидмаатай амрагийн холбоотой гэдэг яриа хэвлэлээр гарч байсан юм. Ийнхүү саяхан 40 насны төрсөн өдрөө нөхөр болоод, найз нөхдийнхөө хамт нижгэр тэмдэглэсэн Д.Пүрэвсүрэнгийн насны хань, хайрын эзэн Д.Ганбаяр сайн эр нөхрийн үүрэг гүйцэтгэсээр өдий хүрлээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!