Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Д.СУМЪЯАБАЗАР ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР НҮҮРС ГАРГАХ ГЭРЭЭГ ХЯТАДЫН ЗЭВСЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧТЭЙ ХИЙСЭН ҮҮ?

ХЯТАДЫН ЗЭВСЭГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ КОМПАНИ ОФФТЕЙК ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулаад байсан нийт 9 оффтейк гэрээг нууцын зэрэглэлээс гаргасан. Энэ гэрээнүүд Эрдэнэс тавантолгой ХК “Бодь интернэшнл” компани, Тавантолгой төмөр зам компани, “Монголын төмөр зам” ТӨХК, Набсан, Тэргүүн инвест, Эс энд Эй трэйд, Бридж констракшн, ЧММ, Сан зэрэг компанийн хооронд байгуулагдсан байдаг. Хэдийгээр Засгийн газраас нэр бүхий 9 оффтейк гэрээг ил болгож, ААН-үүдийн нэрс, гэрээлсэн нөхцөл тодорхой болсон ч үүний цаана хэд хэдэн гэрээ нууцаас гаралгүй үлдээд байна. Тухайлбал, БНХАУ-ын “Glory town holdingslimited” /Norinco/ компанийн байгуулсан оффтейк гэрээ нууц хэвээрээ үлдээд байна. Албан мэдээллээс харвал БНХАУ-ын “Норинко” компани нь одоог хүртэл зэвсэг үйлдвэрлэдэг гэх мэдээлэл байгаа юм. Тавантолгойгоос нүүрсээр гэрээлсэн энэ компанийн гэрээг Хотын дарга Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа байгуулсан байх магадлалтай тухай хэвлэлүүд бичиж байна. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсийг маш хямд үнээр өгөх гэрээг Д.Сумъяабазар байгуулсан уу гэдэг асуудал хүчтэй яригдаж байна. “Манайхаас ч хямдаар нүүрс авсан газрууд бий. Сэтгүүлчид та бүхэн эрэн сурвалжлаад олоорой” гэдэг “Голомт”-ын Д.Баясгалангийн мэдэгдэл ч энэ сэжмийг баталж байгаа юм. Тиймээс нүүрсний гэх хэргийг үнэхээр мухарлая гэж л байгаа бол нэг ч гэрээг үлдээлгүй олон нийтэд ил болгох шаардлага үүсээд байна.

Мөн хэргийн хамгийн гол буруутан буюу хулгай хийх боломж бүрдүүлсэн хүнээр нэрлэгдээд буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадны улс руу явсан. Үүнтэй холбоотойгоор “Х.Баттулгад яагаад хилийн хориг тавьсангүй вэ” гэх шүүмжлэл өрнөж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, Эрдэнэс тавантолгой ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг саатуулан шалгахаар болжээ. “Нүүрсчид”-ийн гэх хэрэгт холбогдох хүмүүсийн нэрс цаашид ч нэмэгдэнэ гэж АТГ зарлаад буй. Харин хэрхэн шалгах, аль эсвэл зүгээр сүржин мэдэгдлээс цаашгүй, “илээд өнгөрөх үү” гэдэг нь анхаарал татаж байна.

“ҮЛДСЭН НУУЦАА ЗАДЛААЧ ЭЭ” БУЮУ “ГОЛОМТ”-ЫН Д.БАЯСГАЛАНГИЙН ӨГСӨН МЕССЕЖ

АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 хүнийг шалгаж эхэлснээ зарласан. Гэвч хулгайд гол нөлөөтэй, нууц тоглогчид нь хөшигний цаана үлдсэн гэх асуудал сөхөгдөж байна. Тухайлбал, Засгийн газрын сайд нараас Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, мөн УИХ-ын гишүүн, дэд дарга Т.Аюурсайхан нар нүүрсний асуудалтай холбогддог. Шууд буруутгаж болохгүй ч шалгуулах сэжим бий гэдэг нь ч олон зүйлээр нотлогддог. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы хувьд л гэхэд түүний туслахууд нь цагдан хоригдсон, хуулийн байгуулллагын хаалга татаад буй гэж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд мэдэгдсэн. Ерөнхийдөө, нүүрсний хулгайн гол сэжигтэн бол Т.Аюурсайхан мөн гэж тэр онцолсон юм.

“Бодь интернэшнл” компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан өчигдөр мэдээлэл өгөхдөө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг км тутмыг нь 1 сая 460 мянган доллараар барьсан гэж мэдэгдээд, энэ нь харин ч боломжийн, хямд төсөр үнэ гэж тайлбарлав. Тус компани төмөр зам барьж өгснийхөө төлбөрийг нүүрсээр авахаар гэрээлсэн байдаг. Ингэхдээ нүүрсээ хэт доогуур үнээр буюу 60 ам.доллараар худалдаж авах гэрээ хийсэн нь дэлхийн зах зээлийн үнийг 2-3 дахин нугалсан бага үнэ хэмээн буруутгагдаж буй. Харин “Бодь интернэшнл”-ээс тайлбарлахдаа “Бид зарим үед нүүрсэээ 140 доллараар ч авсан. Нүүрсний үнийг тусгай томъёогоор бодож, индексийг нь гаргадаг. Манайхаас ч хямд үнээр нүүрс авдаг газрууд бий шүү” гэж хэлсэн нь анхаарал татав. Өөрөөр хэлбэл, түүний ярианаас “Хэрэв буруутгах гэж байгаа бол адилхан шалгуулъя. Манайхаас хямд үнээр нүүрс авч байсан Хятадын компаниудаа ил болгооч ээ” гэж хэлсэн үг байлаа. Өөрөөр хэлбэл, нууцаас гаргалгүй үлдээсэн гэрээний цаана үүнээс ч илүү маапаан байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал эндээс харагдаж байна.

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!