Мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Д.Сүндийд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээжээ

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу энэ сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд Д.Баттөгсөд прокуророос Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Сүндий, Д.Баттөгс нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Сүндийд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих, Д.Баттөгсөд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ. Г.Даваажавыг нотлох баримтыг устгасан, хахууль авсан, хахууль өгөхийг шаардсан, Т.Батсайханыг нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон, хахууль авсан, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Даваажав, Т.Батсайхан  нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ял  оногдуулсан байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Т.Батсайханд холбогдох нотлох баримтыг устгасан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 3 жил хорих ялаар тогтоож, Д.Сүндийд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих, Г.Даваажавт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын Д.Сүндий, Г.Даваажав нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ. Харин давж заалдах шатны шүүхээс Т.Батсайханд холбогдох нотлох баримтыг устгасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял болгон өөрчилж шийдвэрлэв.

Санал болгох

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Жижигхэн хүний жингүйдсэн хариултууд

uuganaa90

100 жилийн дараа газар эзэмших гэрээг хэн цуцлах юм бэ?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!