Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Д.Сүхбаатарын талбайд болж буй жагсаал, цуглааныг зогсоохыг шаардав

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Улсын Онцгой комиссоос тэдгээр гишүүдэд албан шаардлага хүргүүллээ.

Энэ цаг үед Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, энэ үйлдэлдээ иргэд, олон нийтийг уриалах нь халдварт өвчнийг тархаах эрсдэл дагуулж байгаа тул Улсын онцгой комисс үйл тус үйл ажиллагаагаа зогсоох тухай албан шаардлагыг дахин хүргүүлж байна.

Та бүхний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 3-т заасан “Улс орны буюу тодорхой нутаг дэсвгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно” заалт болон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 115 дугаар тогтоолоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан”-тай холбогдуулан гарсан Нийслэлийн засаг даргын А/357 дугаар захирамжийг тус тус зөрчиж байна.

Иймд, Монгол Улсын Их хурлын эрхэм гишүүд Та бүхэнд Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлж хуулиа дээдэлж, халдварын дэгдэлтээс бий болох эрсдэлд бодитой дүгнэлт хийж, цар тахлын үед хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулах, уриалахгүй байх, хүн олноор цуглуулахгүй байхыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271.3-т зааснаар Улсын Онцгой комисоос шаардаж байна гэжээ.

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын нийт 44,016 тохиолдол бүртгэгдэж, эмчилгээнд 11,716 иргэн байгаа бол халдварын улмаас 171 иргэн нас бараад байна гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Булган аймгийн булчинтай Засаг

uuganaa90

С.Амарсайханы ах С.Отгонбаяр Туул голын эргийн 14 мянган бургас хядан тансаг харшууд барьж байна

uuganaa90

Б.Цэцэгийн хайр

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!