2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас ил болгоод буй. Уг мэдээллийн дэлгэрэнгүйтэй энд дарж танилцана уу.
Энэ дундаас онцолж харвал, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат дотоодын банк, санхүүгийн байгууллагад 40.6 сая төгрөгийн хадгаламжтай. Харин гадаадын банк, санхүүгийн байгууллагад 400 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарын хувьд гадаадын банк, санхүүгийн байгууллагад хадгаламж байхгүй. Харин дотоодынход харгалзан 1.7 тэрбум, 164 сая төгрөгийн хадгаламжтай байна.