Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Улс төр

Д.Энхбат “Зөв ХҮН электорат”-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохоо мэдэгдлээ

“Зөв ХҮН электорат” эвслээс  эхлүүлсэн “Ерөнхийлөгчөө захиалъя” аяны хүрээнд 17 мянга гаруй иргэнээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн 141 хүнээ санал болгосон байна.

Эдгээр хүмүүст “Зөв ХҮН электорат”-ын зүгээс санал тавьж эхлээд байгаа юм. Тодруулбал, эдийн засагч Д.Жаргалсайхан, нийтлэлч Баабар, “Датаком”-ын Д.Энхбат, Б.Болдсайхан эмч, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван хүнд тус эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Одоогоор Д.Жаргалсайхан татгалзсан хариу өгсөн байна.

Харин Д.Энхбат уг хүсэлтийг хүлээн авч буйгаа сошиалаар мэдэгджээ. Тэрбээр “Дангаасүрэнгийн Энхбат би Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч байна” гэжээ.

Эвслийн зүгээс тавьсан хүсэлтийг хүлээн авсан хүмүүс дундаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах юм байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!